
УУРХАЙГААС ОЮУНЫ БҮТЭЭМЖБаялгаас Оюуны Ирээдүйг Бүтээнэ
АQSORA нь эрдэс баялгийн нөөц болон сайтар хөгжсөн дэд бүтцийн давуу талуудаа ашиглан хайгуул, олборлолт, эрчим хүчний стратегийн төслүүдийг цогцоор нь хэрэгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.
Монгол Улсын дотоодын эрчим хүчний хэрэгцээний томоохон хувийг хангах бүрэн боломжтой.
Байрлал: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. Төмөр зам, авто зам, эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцэд бүрэн холбогдсон.
БИДНИЙ ТУХАЙ
AQSORA нь байгалийн баялгийг хариуцлагатай, тогтвортой, үр ашигтайгаар хөгжүүлэх зорилготой уул уурхайн компани юм. Бид ашигт малтмалын хайгуул, уурхайн хөгжил, стратегийн эрчим хүчний төслүүдээр дамжуулан урт хугацааны үнэ цэнийг бүтээж, улс орны ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэмлэдэг.
Ойролцоогоор 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, Монголын хамгийн том хүрэн нүүрсний ордуудын нэгийг эзэмшдэг нь бидний тогтвортой өсөлтийн бат бөх суурийг бүрдүүлдэг. Энэхүү стратегийн давуу тал нь АQSORA-г үндэсний эдийн засгийн урт хугацааны хөгжлийг түүчээлэх хэмжээний байр сууринд хүргэж байна.
ДЭД БҮТЭЦ
Стратегийн байршил
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах манай орд нь бүс нутгийн хөгжсөн дэд бүтцийн дараах стратегийн давуу талуудтай.
- Үндэсний төмөр замын сүлжээ
- Улсын чанартай авто замын холболт
- Төвийн эрчим хүчний сүлжээ
- Харилцаа холбооны дэд бүтэц
Энэхүү стратегийн байршил нь уул уурхайн үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаашдын аж үйлдвэр, эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Олон улсын стандарт, шилдэг туршлагыг мөрдлөг болгон ажилласнаар AQSORA нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагааныхаа чанар, аюулгүй байдал, үр ашгийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд нийцүүлэн хэрэгжүүлдэг.

Ашигт малтмалын хайгуул, олборлолт, уурхайн төслийг үе шаттай, үр ашигтайгаар хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Өөрийн нүүрсний нөөцөд тулгуурлан уурхайн амны дулааны цахилгаан станцыг хөгжүүлж, эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой суурь ачааллыг хангах зорилготой.
Томоохон хүчин чадлын нар болон салхин цахилгаан станцуудыг хөгжүүлж Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн нүүрстөрөгчийн ялгарал багатай ирээдүйг бий болгоход хувь нэмэр оруулна.
БИЗНЕС ТҮНШ
Жишиг төслүүдийг танилцуулж, нийлүүлэлтийн сүлжээ, үе шат бүрийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлнэ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагуудын дэмжлэгтэйгээр мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлнэ.
Салбарын түншүүдийг холбож, тогтвортой бөгөөд найдвартай эрчим хүчний хамтын ажиллагааны экосистемийг бүрдүүлнэ.
Хамтран ажиллах олон хэлбэрт нээлттэй бөгөөд үйлдвэрлэлийн бүх гинжин хэлхээнд урт хугацааны стратегийн түншүүдийг хайж байна.
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА
Бид уурхайн хайгуулын болон аудит, тайлангийн ажлуудаа Runge (RPMGlobal), PwC, SGS, болон Behre Dolbear зэрэг дэлхийд тэргүүлэгч мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хайгуулын үр дүнгээ олон улсын JORC стандартын шаардлагад бүрэн нийцүүлсэн.

PwC
Томоохон төслүүдэд зөвлөх, аудит, хяналт-баталгаажуулалтын мэргэжлийн үйлчилгээ.
SGS
Шалгалт, тохирлын үнэлгээ, туршилт, баталгаажуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага.
RPMGlobal
Уул уурхайн программ хангамж, үйл ажиллагааны удирдлагын шийдэл нийлүүлэгч.



